ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Цахим хөгжлийн яам "Буянт-Ухаа"-д төвхнөнө
2022-09-12

 Буянт-Ухаа нисэх буудлын оффисын зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам төвхнөхөөр болжээ. Тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж, үйл ажиллагаа явуулах юм байна.

 

Ингэснээр:

 

✅Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх

 

✅Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх

 

✅Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно хэмээн үзэж байна.

 

Үүний зэрэгцээ Буянт-Ухаа нисэх буудлыг зориулалтын дагуу ашиглана. Тус буудалд Нисэхийн сургалтын төв байгуулахаас гадна цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглах аж.  

Shuud.mn
Сонин хачин
боль л доо:
Пак. Цахим - ууд юм бол нэг дор төвлөрөх ямар хэрэг байна аа
2022-09-12
irgen:
nuuts byydlaar ashiglaachee yun yaam tamgiinhn orh vee
2022-09-12