СЭМҮТ-өөс Цар тахлаас хойш иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаарх судалгааны дүнг танилцууллаа. Үүнд ДЭМБ болон дэлхий дахинд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон нийслэлийн есөн дүүрэг 21 аймгийн сумдаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав.
АУ-ны доктор, сэтгэл заслын эмч Т.Ганцэцэг:
Дэлхий нийтийн түгээмэл шинж чанар нь ганцаардах, эрүүл мэндээрээ хохирч улмаар үхнэ гэсэн айдсууд байсан .Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгарч эхэлсэн. 2019 оноос хойш дэлхий нийтээрээ судалж байна. судалгааны гол үр дүн нь:
Урт хугацаанд үргэлжилсэн цар тахлын нөлөөгөөр сэтгэл гутралд өртөх, сэтгэл түгших зэрэг зонхилон тохиолдох эмгэг нь дэлхийн нийт хүн амын найман орчим хувьтай байсан бол ковидын дараа 19 хувь болтлоо өссөн байна.
2021 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийн 333 сумаар явж нийтдээ 7919 хүнийг судалгаандаа хамруулж эрүүл мэндийн байдлыг судалсан.
Судалгаа өгсөн хүний 60 орчим хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, 70 орчим хувь нь сульдлын хам шинжтэй, 39 орчим хувь нь сэтгэл гутралтай байна. Мөн Ковидын үед ажиллаж байсан эмч нарын хувьд 70 хувь нь архаг сульдлын шинжтэй байсан" гэв.
Уншиж байна |