ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
'Тогтвортой хөгжил зорилго' өдөрлөг маргааш болно
2022-09-09

 

 

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм. 2020 онд Монгол Улсын Их Хурлаас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ.

 

Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм.

 

Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг есдүгээр сарын 10-ны өдөр  бүх нийтэд нээлттэйгээр “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулах гэж байна.

 

 

Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь НҮБ-ын гишүүн болох 193 улс орны нэгдэн орсон бүх нийтийн зорилго юм. 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх мөн тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар эдгээр улс орнуудын удирдагчид үүрэг амлалтаа өгч нэгдсэн байна.

 

 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-д чиглэсэн үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цуглах болно.

 

Shuud.mn
Сонин хачин