“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
Тавантолгой түлш ХХК долоон дүүрэгт 100 мянган тонн түлш нөөцлөөд байна
2022-09-09

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Тавантолгой түлш ХХК-д өнөөдөр ажиллав. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Түүхий эдийн татан авсан нөөц 210.000 тн байгааг компанийн захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

 

 

Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулан зүүн болон баруун үйлдвэрт өндөрлөгөөтэй зам барих ажил дуусах шатандаа орсныг ч онцоллоо. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.  
 
Шадар сайд С.Амарсайхан “Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Хоорондын уялдаа холбоогоо сайжруул. Одоо илүү дутуу шалтаг тооцох цаг биш гэдгийг тэрээр санууллаа. 
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: “Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын хүн амыг түлшээр хангах ажилд хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажил дан ганц Засгийн газрын ажил биш. Үйлдвэрлэгч компанийн хувьд чанартаа анхаар. Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлаа салбар яамандаа тавьж шийдвэрлүүл” хэмээсэн юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд сайжруулсан түлшний барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх туршилт судлагааны ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь амжилттай болвол агаарт ялгарах хүхрийн хэмжээг хоёр дахин бууруулах юм.

 

Shuud.mn
Сонин хачин