Монголын анхны уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо
2022-09-09

 

Тавантолгой нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 233.6 км төмөр зам ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийж байна. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд оролцоно. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэх энэ төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгч 625 компани ажиллаж, 5000 орчим инженер, техникийн ажилтан, 2000 гаруй техник, машин механизмтайгаар төмөр замыг барьжээ.

 

 

Энэхүү төмөр замын онцлог нь

 

-Монголын хамгийн анхны I зэрэглэлийн, хүнд даацын зам

-Тээвэрлэлтийн 30-50 тоннын хүчин чадалтай

-UIC60 төмөр бүхий уулзваргүй төмөр зам юм.

 

 

Уг зам ашиглалтад орсноор:

 

-Тээврийн өртөг 3.8 дахин буурна

-Нүүрсний экспорт 2 дахин өснө

-Нүүрс тээврийн машины осол 17 дахин буурна

-Ажлын байр 2000-аар нэмэгдэнэ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Уулзваргүй замын давуу тал нь 2 голтой вагонд тухтай
2022-09-17
Тухтай зам
2022-09-15
irgen:
Xvrelsvhiin yed sain ajillaj ihiig bvteej bna.odoohon ard tymen saihan amidarch gadadad baigaa zaluus bvgd butsaad ireh bolno
2022-09-09
Иргэн:
Амжилт хүсье!
2022-09-09
зочин:
ашгүй дээ тээвэрчдийн байнгын хэрүүл гайгүй болох байх даа
2022-09-09