Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: "Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь" эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “E Mongolia”-д ажиллана.
11:00 цагт: Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, ерөнхий менежер Д.Хандсүрэн тус намын үйл ажиллагаа, онцлог болон вэб сайтыг олон нийтэд танилцуулах хурал “МОНГОЛ НЬЮС” мэдээллийн төвд болно.
11:00 цагт: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг ТББ-аас “Covid-19”-ийг цар тахал гэж зарласнаас хойш эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байгаа нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон “Covid-19”-ийн үеийн Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 7919 хүнийг хамруулж хийсэн судалгааны талаар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл болон “Ээлтэй ертөнц” ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэл дэх орон нутгийн оюутнуудын дотуур байр болох “Оюутны хотхон”-ы бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацаж байгаа асуудлаар “Мишээл экспо”-ийн зүүн талд байрлах тус төслийн талбайд мэдээлэл хийнэ.
Уншиж байна |