600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж буй Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар өнөөдөр 15 цаг 40 минутын үед Бөхийн өргөөнд жингээ үзлээ.
Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зарласан.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр маргаашийн тэмцээнд оролцох эрхээ авахын тулд тус тусын жинг нээлттэй шалгуулж аль аль нь тулаанд орох болзлоо хангалаа. Хоёр тамирчны тулаанаас гадна -57,5 кг жинд боксын төрлөөр Э.Сүхбат, Э.Баярсайхан, -61 кг жинд холимог тулааны төрлөөр Г.Сайханбилэг, Ц.Отгонбаяр нар тулаанд ороход бэлэн боллоо.
Э. Цэндбаатар:
8 раундын турш тоглоно. Гэхдээ би бүтэн тулалдахгүй өмнө нь буулгаж авна гэсэн бодолтой байна. Надад бодсон маш олон зүйл байна. Энийг гэхдээ одоо яривал түргэдэж магадгүй. Өөрийнхөө фанатуудыг гомдоомооргүй байна. Өөрийнхөө чадах бүх зүйлээ гаргахыг хүсэж байна.
З. Шинэчагтага
Маргаашийн тэмцээнд нь амжилт хүсье. Рингээ харсан чинь сэтгэл сэргээд хэлэх ч үг олдохгүй байна. Хурдан тулаанаа эхлүүлэхийг хүсэж байна.
Халз тулаан 2022 оны 9 сарын 9-ний баасан гарагт буюу маргааш 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Дөрвөн цаг үргэлжлэх тулааны тасалбар 60.000 мянган төгрөг, 70.000 мянган төгрөг, 80.000 мянган төгрөг, 200.000 мянган төгрөг, 300.000 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.
Уншиж байна |