Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлын өнгөрсөн намар эхлүүлэхээр төлөвлөж байсан. Зарим талаараа хууль эрхзүйн орчнын шаардлага биелүүлэх ёстой байсан учраас түр зуурын хугацаа алдсан байна. Есдүгээр сарын 7-ны өдөр НИТХ, нийслэлийн засаг даргын оруулсан саналыг дэмжиж тохижилтын ажил эрчимтэй эхлэх боломж бүрдсэн байна.
Нийслэлийн засаг даргын ахлахын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
1.Нийслэл өөрийн газраа тусган авч хүүхэд залуучуудад зориуулсан ногоон байгууламж тохижуулахаар болсон.
2. ҮСАХ нь 2015-2016 онуудад 698 сая төгрөгийг төвлөрүүлсэн ба гүүрний бүтээн байгуулалтаас хамаараад гэрээнд өөрчлөлт орж түр зогссон. Үүний дараа мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүлсэн. Үйл ажиллагаа дууссаны дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг төвлөрүүлэх тохиролцоог паркийн талтай хийсэн.
3. Дөрвөн улиралд үйлчилгээ үзүүлэх тоглоомын талбай, үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болох боломж бүрдлээ. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох ажлыг энэ намраас эхэлж, ирэх хавар гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
ҮСАХ-ын Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:
ҮСАХ-нд дөрвөн тоглоом шинэчилсэн. Одоогоор нийт 23 тоглоомтой үйл ажиллагаа явуулж байна. Бид цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалж Диснейлэнд шиг тоглоомын байгууламжтай байх хэцүү ч аль боломжоороо ажиллаж байна.
Нийслэлтэй хамтарч төсөл боловсруулж хүүхэд багачууд, нийслэлийн иргэд жилийн дөрвөн улиралд үйлчлүүлж болох тоглоом, үйлчилгээний байгууламжийг бий болгож, чөлөөт цагаа өнгөрөөж амрах тухай орчныг бүрдүүлэх болно.
Уншиж байна |