Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн волейболын "V" лигийн шинэ тоглогчийн драфт Сөүлийн өмнөд хэсгийн Чондам хотод есдүгээр сарын 5-нд болжээ. Тус үйл ажиллагаа 2022-2022 оны "V" лигийн улирал эхлэхээс нэг сарын өмнө болжээ.
Драфтад 16 сургуулийн 49 тоглогч оролцсоноос 21 нь сонгогдсон байна. Хамгийн сүүлийн үеийн клуб болох "Pepper Savings Bank” анхны сонголтоор Мокпо охидын худалдааны дунд сургуулийн шилдэг, ирээдүйтэй Ц.Орхоныг сонгож, "AI Peppers” багтаа элсүүлэхээр болов.
Ц.Орхон нь “V” лигийн бүх клуб зөвшөөрсний дагуу драфтад оролцох боломжтой ч албан ёсоор тоглохын тулд иргэншлийн шалгалт өгөх шаардлагатай юм байна. Тэрбээр 2019 онд Солонгост ирсэн бөгөөд 2021 онд түүнийг "Солонгосын хүн орхоодой" корпорацийн Еум Хе Сонын эцэг, эх үрчлэн авч, Еум овогтой болжээ. Ц.Орхон иргэншил тогтоох шалгалтад ирэх аравдугаар сард оролцох аж.
Эрэгтэй, эмэгтэй 2022-2023 оны "V" лиг аравдугаар сарын 22-нд эхэлж, 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Уншиж байна |