ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хөвсгөл аймаг мал, амьтанд хөл хорио тавьжээ
2022-09-07

 

Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хөрш аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өвчин бэлчээрийн бүсээр зөөвөрлөгдөх, тархах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл түр хориглов.

 

Мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, батлагдсан журам, удирдамж зааврын хүрээнд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга  Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болгожээ.

 

Shuud.mn
Сонин хачин