Архидан согтуурч, машинаа хураалгасан иргэн цагдаагийн байр руу бууджээ
2022-09-07

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах  Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу “Карбин” маркийн галт зэвсгээр 2 удаа буудаж, зугтаасаныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.

 

Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

 

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Энэ гэмт хэргийг: 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;

 

2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Сайн байна.
2022-09-08
Сайн байна.
2022-09-08
Сайн байна.
2022-09-08
Сайн байна.
2022-09-08
Сайн байна.
2022-09-08
Цагдаа нь эрх мэдэлгүй дарга нарын бамбай, зүгээр л боол болж дээ….цаг нар, нэр хүнд, цалин гэж…үний үр дүнд иргэдийн хүндлэл буурлаа далимдуулж байна даа хууль үл хүндэтгэх хэсэг хүмүүс….дарга нар нь бодохоор л харагдах юм…цагдаад итгэхгүй бол иргэд хэнд итгэх вээ…
2022-09-07
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-07
тариатын хүрээний эсэргүү болох гээд ногоон малгайтуудад баригдав.
2022-09-07
zochin:
... муурын сахлаар оролдов
2022-09-07