БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах үүргийг НИТХ-ын дарга, III сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд өглөө. Тушаалыг Оросын талд хүргүүлэн, зөвшилцөж, Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг өнөөдрөөр дуусгавар болохыг даалгаж байна.
Түүнийг хүний үндсэн эрхийг зөрчиж, сэтгүүлчийг гарал үүсэл, яс үндэс, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан хэмээн үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Б.Хэрлэн