ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг иргэд дэмжихгүй байна
2022-09-07

Нийслэлд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд санал авч байна. Энэ сарын 05-наас эхэлсэн санал асуулгад одоогийн байдлаар 180 хүн саналаа өгөөд буй бөгөөд тэдний 63 хувь нь дээрх зохицуулалтыг дэмжээгүй байна. 

 

 

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

 

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.

 

Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн Та энэхүү холбоосоор орж саналаа өгнө үү?

Shuud.mn
Сонин хачин
Дэмжихгүй ээ. Коммунист захиргаа амьдралд тусгүй
2022-09-08
зочин:
өвлийн хүйтэнд хүүхэд хөлдөөд хэцүүднэ ш дээ
2022-09-08
Оношлогоо хийлгээд тухайн оны тэмдэг, наалт наадаг ажлыг сэргээ. Албааар түүнийг үгүй хийсэн байна.
2022-09-07
Нийт УБ дугаартай автомашины 45 хувь нь орон нутгийн харьяат иргэдийн машин байна. түүнийг эхлээд цэгцэл.
2022-09-07
зочин:
Автомашин бол хувийн өмч. Хувийн өмчийг зөвхөн хуулиар л хязгаарлах Үндсэн хуулийн суурь зарчим бий. Төр зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй ч энэ нь зөвхөн хуулиар дамжин хэрэгжих ёстой. Ер нь зах зээлийн эдийн засагтай, ардчилсан, чөлөөт нийгэмд хүний эрхийг дээдлэн төрийн зохицуулалтыг зөвхөн эдийн засгийн хөшүүргээр буюу татварын системээр дамжуулан хэрэгжүүлдэг.
2022-09-07
зочин:
машины дугаарын тэгш , сондгойгоор хязгаарлалт хийж хөдөлгөөнд оролцуулахыг дэмжиж байна.
2022-09-07
зочин:
өвлийн хүйтэнд хүүхэд хөлдөөд хэцүүднэ ш дээ