Токиогийн паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан, паратэквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, дасгалжуулагч Д.Батнасангийн хамт Францын нийслэл Парист төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр "Парис Гран при-2022" тэмцээнд 47 кг-ын жинд тулалдаж түрүүлсэн бөгөөд өнөөдөр түүний төрсөн өдөр нь (IX.6) тохиож алтан медалиар энгэрээ мялааж өөрөө өөртөө бэлэг барьжээ.
Эх сурвалж: MGL SPORT
Уншиж байна |