Тайландын Паттаяа хотод аэробик, гимнастикийн Азийн АШТ энэ сарын 3-5-ний өдрүүдэд явагдаж өндөрлөв. Аэробик, гимнастикийн долоо дахь удаагийн Азийн АШТ-ий 15-17 насны багийн төрөлд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртжээ.
Багийн бүрэлдэхүүнд Б.Энхтөгс (Гэйнер клуб), Ө.Тэмүүжин (Өнөр цогцолбор 82 дугаар сургууль), У.Хосжаргал (Лайт клуб), Э.Оюумаа (Лайт клуб), Б.Саруул (Лайт” клуб) нар оролцсон юм.
Мөн насанд хүрэгчдийн ангиллын бүжгийн багийн төрөлд МУБИС-ийн БТС-ийн багш Г.Болортулга дасгалжуулагчтай баг тамирчид хүрэл медалийн болзол хангажээ.
Уншиж байна |