ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
98 чиглэлийн 900 гаруй автобус нийслэлчүүдэд хүрэлцэхгүй байна
2022-09-06

 

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн ажил, хичээл эхлэх болон тарах цагаар автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн.

 

Энэ үед нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Өдгөө нийслэл хотод хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол нийтийн тээврийн асуудал юм. Тиймээс ажил хичээл эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна.

 

Учир нь иргэд автобус ирэхийг удаан хүлээж байгаа бөгөөд автобус ирсэн ч дүүрэн учраас багтахгүй байгаа юм. Иймээс иргэд ажилдаа хоцрохгүйн тулд ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө гэрээсээ гарч байна.

 

Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн үндэсний төвөөс зарим зүйлийг тодрууллаа.

 

"Нийтийн тээврийн тухайд хичээл сургууль эхэлж хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 29 чиглэлд 38 гаралтыг нэмэгдүүлж 98 чиглэлд 985 орчим автобус үйлчилгээнд явж байгаа гэлээ.

 

Манай улсад нэг автобусыг 12 жил үйлчилгээнд явуулдаг бөгөөд жил бүр 120-150 автобус насжилт нь дуусаж үйлчилгээнээс гардаг. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн парк шинэчлэлт 2014 оноос хойш хийгдээгүй байна. Иймээс нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, парк шинэчлэлтийг нэн даруй  хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 985 автобусны 560-ынх нь ашиглалтын хугацаа энэ жил дуусна. Үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жилийн хугацаанд ашиглаад үйлчилгээнээс халах стандарттай.

 

Манай улсын хувьд энэ стандартыг түр тэдгэлзүүлж энэ оны 12 дугаар сарын 31-н хүртэл хуучин автобусуудаа үйлчилгээнд явуулахаар болжээ. Эдгээр автобус стандарт болон технологийн хувьд хоцрогдсон, дизель түлш ашигладаг учир агаарын бохирдолд нөлөөлдөг, хүлэмжийн хий ялгаруулдаг сул талуудтай. Эдгээр автобусыг цахилгаан болгож парк шинэчлэл хийх бодлогын асуудал яригдаж байгааг Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас танилцуулсан.

 

Нийтийн тээвэрт явж байгаа автобусыг жилд хоёр удаа үзлэг оношилгоонд хамруулдаг төдийгүй утаа их ялгаруулдаг үндэслэлээр 150 автобус тэнцээгүй.

 

Өнгөрсөн онд төсвийн хөрөнгөөр 106 автобус худалдаж авахаар төлөвлөсөн ч 35 автобус л авч чаджээ".

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг 100 хувь парк шинэчлэлтэд хамруулж байж зорчигчдын аюулгүй байдал хангагдана. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон.

 

Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дуусаж, актлахаас өөр аргагүй болсон автобус нийтийн тээвэрт явж байгаа нь харамсалтай юм.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин