Жүжигчин Пак Ын Бин төрсөн өдрийнхөө торгон агшинг хуваалцав

Есдүгээр сарын 4-нд "Этгээд өмгөөлөгч Ү Ёнү"-ийн гол дүрд тоглосон Пак Ын Бины 30 насны төрсөн өдөр болж өнгөрлөө.
Түүний шүтэн бишрэгчид нь бэлэг, цэцэг, бялуу, төрсөн өдрийн мэндчилгээ илгээж баяр хүргэсэн.
Ын Бин төрсөн өдрийнхөө орой инстаграм хуудсаараа дамжуулан баярласнаа илэрхийлж, шүтэн бишрэгчдээсээ авсан их хэмжээний цэцэг, бэлэгнүүдийн хамт гайхалтай зургуудыг хуваалцжээ.
Бэлгийн далайд хүрээлэгдсэн хэд хэдэн зургаа нийтэлсэн жүжигчин бүсгүй дараах чин сэтгэлийн үгээ цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.
“Та бүхний хайрын ачаар би маш их аз жаргалтай байсан, Та бүхний сэтгэлийн бэлэг намайг үнэхээр аз жаргалтай болголоо. Та бүхэнд баярлалаа, би маргааш, нөгөөдөр гээд бүх өдөрт ч бас аз жаргалтай байна гэдэгт бат итгэлтэй байна!
Миний аз жаргалын хоосон орон зайг дүүргэж өгсөнд маш их баярлалаа” хэмээн чин сэтгэлээ илэрхийлжээ.
Ташрамд дурдахад тус цуврал 2021 онд цацагдах төлөвлөгөөтэй байсан ч гол дүрийн жүжигчнээр зөвхөн Ын Бинийг тоглуулахаар жил хүлээж, завсарлага авсан байна. Учир нь түүнээс өөр ямар ч жүжигчнийг тоглуулах бодолгүй байсан учир дүрд тоглохыг хүлээн зөвшөөрөх хүртэл нь олон удаа санал тавьсан гэнэ.
Мөн энэхүү киног Тэмпл Грандин гэх бодит хүнээс сэдэвлэсэн байдаг. Тэрээр АНУ-ын эрдэмтэн бөгөөд аутизмтай хэмээн оношлогдож байсан юм. Аутизмтай хүмүүсийн тухай бусад хүний хэвшмэл ойлголт, үзлийг халахад тэрээр ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Extraordinary Attorney Woo 7 сарын 27-нд Webtoon болж, эхний бүлгээ гаргасан байгаа. Пүрэв гараг бүр шинэ хэсэг орох бөгөөд нийт 60 орчим бүлэгтэй байна гэжээ. Мөн одоогоор зөвхөн солонгос хэлээр гарч байгаа ч удахгүй олон улсад гарах биз ээ.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ