Цэргийн хамтын ажиллагааны асуудалд болгоомжтой хандахыг анхаарууллаа
2022-09-05

Маргаантай арал дээр явагдаж буй цэргийн сургуульд оролцсоноос болж, Монгол-Японы харилцаанд сэв сууж буй талаар олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэгвэл  энэ мэдээллийг Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайд үгүйсгэлээ.

 

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Батлан хамгаалах яам 40-өөд оронтой цэргийн дипломат харилцаатай ажилладаг. Батлан хамгаалах яам цэргийн дипломат ажиллагааны талаар нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Манай улс 10-аад оронтой цэргийн хамтарсан сургуулийг зохион байгуулдаг. 2022 онд АНУ-тай долоо, ОХУ-тай хоёр удаагийн хамтарсан сургуулийг зохион байгуулсан. Герман, Турк, Япон зэрэг улстай хамтарсан сургууль явуулдаг. Мөн энхийг сахиулах ажиллагааны сургуулиудад Монгол Улс оролцож байна. Энэ сургуулиудад оролцох нь батлан хамгаалах гадаад харилцааг өргөжүүлэх, улс төр, дипломат аргаар аюулгүй байдлаа хангах чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааг хангах зорилготой” гэдгийг тайлбарлалаа.

 

Мөн Батлан хамгаалахын сайд цэргийн хамтын ажиллагааны талаар дүгнэлт хийж, болчимгүй үг яриа гаргахгүй байхыг анхаарууллаа.  

Shuud.mn
Сонин хачин
zo:
та нар болгоомжтой байх хэрэгтэйв хэрэггүй юманд сагсганаж очиж нийлэх шаардлагагүй. өөрийн нутаг дээрээ бол яаж ч сургууль хийсэн болно. аюулгүй байдлын үзэл баримтлалд аливаа нэг цэргийн эвслийг дэмжихгүй байх ёстой. гэтэл дайн болоод - талдаа эвсэл бий болёоод байна. яасан дураараа юм
2022-09-06
Teneg mudaak. Huukiin kurs geluu.
2022-09-06
ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ. ХЭДЭН БОР ЦЭРЭГ ХИЛ ГАРЧ ГАДНЫ ЦЭРГИЙГ ЖААХАН ХАРЖ БАЙГААД Л ИРНЭ БИЗ. МОНГОЛ ЯМАР ДАЙНД ОРОЛЦОЖ БАЙГАА БИШ. ЗҮГЭЭР Л НЭГ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ. ТЭГЭЭД Ч ТЭР ТЭНГИСТ НЬ БАЙГАА БИШ, НААНА ХУУРАЙ ГАЗАР ПОЛИГОН ДЭЭР НЬ ХЭД БУУДАА Л БИЗ. ҮХЭХ НЬ ХУЛГАЙЧУУД ЧИНЬ...
2022-09-05
Уншигч:
Иргэдийн амыг хаана гэж байхгүй шүү, харин эрхэм сайд та өөрийн Гишгэсэн мөрөө, гишгэх мөрөө л сайн харж тооцоолж монголын эрх ашгийг хамгаалж яв.
2022-09-05
Энэ гөлгөр хулгайч юу манаргаж байгаагаа ойлгохгүй байх шиг байна. Огцруулаад өг.
2022-09-05
fuck putler:
дайн өдүүлсэн улстай цэргийн хамтарсан сургууль хийж байгаа нь яав ч зөв биш,
2022-09-05