Хулан агнасан иргэнийг шалгаж байна

Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох хуланг агнаж, энэ оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ