ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт богино хугацаанд л үр дүнтэй
2022-09-02

Наймдугаар сарын 27-ноос эхлэн Тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон гэж үзэн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.

 

Иргэд  цаашид автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан, хөдөлгөөнд оролцуулах боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.

 

Иргэн Э.Мөнхболд

 

-Автомашиныг цаашид тэгш сондгойгоор явахыг дэмжиж байна уу?

 

-Нэг газраа таг зогсоод бүтээсэн ч юмгүй буцаад харьж байхын оронд нэг өдөр машинаа уначхаад, нэг өдөр нь алхаад ч юм уу автобусанд суучихад зүгээр юм байна. Цаашдаа тэгш сондгойгоор явуулахыг хувьдаа дэмжиж байна.

 

-Автобусний хүрэлцээ хэр харагдаж байна вэ?

 

-Автобусны хүрэлцээ зарим чиглэлд их бага ирдэг. Үүнээс болж хүлээх тохиолдол их байдаг. Ажил тарах үеэр маш их хүнтэй байдаг болохоор арай чүү гэж багтаж явдаг.

 

-Машин явахгүй өдөр ажлаа хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Миний хувьд өдрийн цагаар машин барих шаардлага байдаггүй. Тийм болохоор машин явдаг өдрөө машинаа унаж, явдаггүй өдөр нь нийтийн тээврээр зорчиж байна.

 

 

Иргэн М.Алтантуяа

 

-Автомашиныг цаашид тэгш сондгойгоор явахыг дэмжиж байна уу?

 

-Энэ өдрүүдэд автомашины хөдөлгөөн урьд урьдын жилээс хавь илүү байлаа. Түгжрэлийг бууруулах гэж байгаа бол тэгш боломж, тэгш өөрчлөлтийг бүгдэд нь ижил олгох ёстой. Цаашид хөдөлгөөний эрчмийг бууруулах гэж байгаа бол гол замуудынхаа ядаж 30 хувийг дугуйн зам болгож хувиргавал зүгээр санагдаж байна.

 

-Автобусны хүрэлцээ хэр харагдаж байна вэ?

 

-Автобусны тоог нэмээд өгвөл их зүгээр юм шиг санагдсан. Зарим чиглэл нь өглөө ажил эхлэх үе, орой ажил тарах үеэр багталцахгүй хэцүү харагддаг.

 

-Машин явахгүй өдөр ажлаа хэрхэн зохицуулж байгаа вэ?

 

-Машин явахгүй өдөр унадаг дугуй унаад явчихдаг. Гэхдээ манай улсад гадуур дугуйтай явах нь их бэрхшээлтэй байдаг. Учир нь хангаллтай хэмжээнд дугуйны зам байдаггй учраас хажуугаар өнгөрөх хүнийг шүргэх эсвэл зориулалтын буё замаар явдаг болохоор бэртэх тохиолдол хэд хэдэн удаа тулгарч байсан.

 

 

Иргэн н.Саруул 

 

-Автомашиныг цаашид тэгш сондгойгоор явахыг дэмжиж байна уу?

-Нэг талаараа машин явахгүй нь хэцүү байна. Хүүхдээ хүргэж өгье гэхээр машингүй дуудлагын такси дуудахаас өөр сонголт байгаагүй. Нөгөө талаараа хотын гудамж сэлүүхэн байна. Богино хугацаанд бол үр дүнтэй шийдвэр байлаа. Үнэхээр цаашид яригдах асуудал гарвал дэмжих хүн бараг л байхгүй. 

 

-Автобусний хүрэлцээ хэр харагдаж байна вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Коронавирусын халдвар буцаад ихсэх магадлалтай байгаа учраас хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө автобусаар зорчихгүй байгаа. Хөдөлгөөнд оролцоход ямар ч түгжрэлгүй хэд хоног бол сайхан байлаа. Хүйтний улирал дөхөж байгаа учраас автобусныхаа тоог чиглэл болгон руу нэмээд өгчихвөл хүйтэнд хүмүүс даараад зогсох нь багасах байх.  

 

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар

Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийднэ хэмээн хэлсэн юм.  

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ иргэдийн саналыг авч, сэтгэгдэл сонсож байгаа ч хоосон шоу даа, санал асуулгын хариуг юу ч гэж гаргах боломжтой, жаахан техник ажиллагаа л шаардлагатай ш дээ
2022-09-04
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-09-04
Олон хүн шинэ машин авах нь ойлгомжтой. Улам их түгжрэл болно. Замаа өрөгтгөх, шинэ давхар зогсоол барих, хот дотрох шинэ төмөр замын тээвэр барих, дүүжин тээвэр, олон шинэ гүүр барих гэх олон шийдвэр байна
2022-09-04
Иргэн:
8-хан хоногын үр дүнгээр цаашдын урт хугацааны асуудлыг шийднэ гэвэл ТЭНЭГ л хэрэг болно доо. Түүнийхээ оронд 2000 оноос хойш хотод дураараа шилжиж ирисэн хөдөөний оркуудаа хотоос гаргавал таарна. Хотод ирээд юу бүтээв??? Замын түгжрэл, агаарын бохирдол. Дээр нь Улаанбаатаран уугуул бид эрүүл мэнд, сэтгэл санаагаар л хохироод дууслаа
2022-09-03
Demjij baina, sondgoi udur ni alhaad ajlaa amjuuldag.
2022-09-02
Ард иргэд:
Тэгш сондгойгоор явах нь маш зөв шийдвэр
2022-09-02
Зочин:
ХӨГЖИЛТЭЙ ОРОНД БОЛ 300М ТУТАМД БУЮУ 2-3 БАРИЛГА ТУТАМД НЭВТ ГАРСАН ЗАМ УУЛЗВАРУУДТАЙ БАЙДАГ. Манайд яаж байна. Нэг хотхонд ганц ГАРЦ гаргах гэж хотын бүх цагдаа нь нийлж байж гаргадаг. /Гаргасан байх л гэж найдаж байна/ Эсвэл ямар нэгэн Нарантуул шиг захын хажуугаар зам гаргах гэтэл баахан худалдаачдын эсэргүүцэлтэй тулгараад замаа тавихаа болидог. Нэг иймэрхүү аж ахуйн нэгж, гишүүдтэй бол юу ч хийгдэхгүй л дээ. Өнөөдөр хотхонууд, захууд дундуур маш олон нэвт нэвт тавигдах шаардлагатай замууд маш их байна. Даанч хийлгэхгүй юм л даа. Бас хийе гэсэн хүсэлгүй ажилтанууд хотын даргын удирдлага дор хэдэн зуугаараа өрөөнд сууцгааж байна.
2022-09-02
Зочин:
Шинэ сайдын унэр унэртэж эхэлж байгаа нь энэ уу, эсвэл ингэж харагдуулах сонирхол Сумьябузарт байна уу
2022-09-02
Автобус унаа бх биш суухын ч аргагүй заваан бөөн халдвар тархалт машингүй хүүхдүүдээ аваад гарах ямар ч боломжгүй гэрээс ажилладаггүй л юм бол
2022-09-02
Ингэхийн тулд сайдтай болсон юм уу.Энэ бол түгжрэлийг бууруулах арга хэмжээ биш хүний эрхийг зөрчсөн залхуурлыг өөгшүүлж дэмжсэн зүйл болж хувирна.
2022-09-02
888:
Автобусны гадна өнгө үзэмж гэж долоон дор, хотын үзэмжийг гутааж байнааа. Гадна талын элдэв халтар зураг, зар мэдээш авч хуучин ч гэсэн өнгөлөөл өгмөөр юмаа. Лэлхийн ямар ч улсал ийм бохир, бүдүүлэг, эвдэрхий, дуу чимээ нь чих цоолмоор автобус байхгүй ээ.
2022-09-02
999:
Автобусны үйлчилгээг үнэн соёлтой болгомоор байна. Халтар ухна шиг суудлын бүрээс, бадан хар шал, дотор цонхон дээр дүүрэн сурталчилгаа наасан таг харанхуы, жолооч нар ичихийн аргагүй тэнэг хараал хэлдэг, зорчигчидтойгоо боловсон харьцдаггүй, эдгээр соёлыг зааж сургамаар байнааааа
2022-09-02
Demjij bna aa. Sumya chamaas uur zorigloh aaviin huu bhgu shuu.
2022-09-02