Яндангаа хөөлье-өнтэй өвөлжье аяны талаар мэдээлэл хийлээ.
2022 оны есдүгээр сарын 2-ноос 10 сарын 2-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд Цагдаагийн газрын экологийн цагдаагийн алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн агаар орчинтой тэмцэх газар, Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв, Таван толгой түлш компани мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төслийнхөн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран энэхүү аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аяныг зохион байгуулахын тулд өвөлжилтийн бэлтгэл хангуулах, гэр байшинг дулаалах, яндан хөөлөх, зуухны битүүмжлэлээ шалгаж сайжруулах, мөн таван толгой түлшийн бэлтгэж байгаа түлшинд тааруулж зуух бэлдэх зэрэг асуудлуудад холбоотойгоор удирдамж батлуулсан байна.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайхан:
Өнгөрсөн жил 178 мянган тохиолдол бүртгэгдсэн шалтгаан нь зуух ханан пийшин эвдэрсэн битүүмжил муу байсан, мөн яндангаа хөөлөөгүй, яндангаа авч өрхөө бүтээсэн зэрэг иргэдтэй холбоотой олон асуудал гарч ирж байсан. Үүнд иргэд та бүхэн хайртай дотнын хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалахын тулд мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагахыг хүсэж байна. энэ чиглэл рүү цагдаагийн ерөнхий газраас тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллана.
Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
-Гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч хий, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зуухны яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэх, холбоотой сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
-Гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах агаар бохирдуулагч бодисын хэмжээг багасгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай түлшний шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээ мэдээлэл хүргэх;
-Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, иргэдэд зөв галлагааны талаар заавар зааварчилгааг өгөх, гэр байшингийн дулаалга, битүүмжлэлийг хангах талаар айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг боловсруулж хэвлүүлэх, контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол түгээх;
-Судалгаа мэдээлэлд тулгуурлан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн яндан ханан пийшинг хөөлөх, заавар зөвлөмж өгөх шуурхай албыг ажиллуулах;
-Аяны хүрээнд холбогдох төрийн байгууллагууд тусгай төлөвлөгөөгөөр агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.
Уншиж байна |