Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэ хязгаарлалт замын хөдөлгөөний эрчмийг өнгөрсөн жилийн мөн үеэс 16 хувиар бууруулсан гэнэ. Мөн дугаарын хязгаарлалтгүй үеийн хөдөлгөөний ачааллыг 45-50 хувиар бууруулсан зохицуулалт болсныг албаныхан мэдээлж байна.
2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол
2022 оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцжээ.
Дугаарын хязгаарлалтгүй үед машинууд 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж, хөдөлгөөний хурд нэмэгдсэнийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлжээ.
Ийм үр дүн гарсан учраас хотын удирдлагууд тэгш, сондгойгийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа аж. Уг асуудлыг ирэх долоо хоногийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрлэх юм байна.