Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15-р хуралдаанаар шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Улмаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцжээ.
Дүүргийн хурлын 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томиллоо.
Засаг дарга А.Сүхболдын танилцуулга:
Боловсрол:
Ажлын туршлага:
Сургалтын менежер:
Сонгуульт ажил
Уншиж байна |