ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Б.Төгсбаяр: Хятадын IDMN компани уурхайн ажилчдыг өттэй махаар хооллож байна
2022-09-01

Цахим орчноор Эрдэнэс таван толгой ХК-ийн туслан гүйцэтгэгч “Нормаунт ХХК”-ийн IDMN гэх үйлчилгээний ХК нь удаа дараа өттэй махаар хоол хийж өгч байна гэсэн мэдээлэл явж эхэллээ. Энэхүү  мэдээллийг цахим орчинд мэдээлсэн  Нормаунт ХХК”-ийн оператор Б.Төгсбаяраас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

 

-Энэхүү компани нь хаана байдаг ямар үйл ажиллагаа хийдэг газар вэ?

 

-Эрдэнэс таван толгой ХК-ийн туслан гүйцэтгэгч Нормаунт ХХК нь Хятадын компани.  Наймдугаар сарын 21-нд  манай нөгөө ээлжийн ажилчдын хоолноос  өттэй мах гарсан байсан. Бид наймдугаар сарын 29-нд ажилдаа ирэхэд "махаа сольсон асуудал шийдэгдсэн" хэмээн хэлсэн ч 30, 31-ний орой дахиад өттэй мах гарч удаа дараа биднийг өттэй махаар хооллож байна.

Агуулах руу нь ороход махаа солиогүй байсан. Үйлдвэрт бэлтгэсэн Хятад бичигтэй шошготой махнууд байсан. 

 

-Байнга ийм асуудал гардаг уу?

 

-Өнгөрсөн хавраас ажилчдын гэдэс өвдөх, суулгалт өгөх, дотор гэдэс нь муухайрч бөөлжих зэрэг асуудлууд гарч байна. Тэр үед өдөр болгон эм ууж аргацаадаг байсан. Цаашлаад бие нь  хүндэрсэн хүмүүс ээлжээсээ бууж гэртээ харьдаг байсан.

 

-Махаа хаанаас нийлүүлдэг байсан бэ?

 

-Миний бодлоор эмээлтээс Хятад руу гаргадаг махыг бидэнд өгөөд байна. Учир нь бүх мах нь Хятад бичиг, хаягтай агуулахад хадгалагдсан байсан.

 

 

-Холбогдох газарт нь мэдэгдэж үзсэн үү?

 

-Хавар хүмүүсийн гэдэс ихээр өвдөж байсан учраас Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт хандан шалгуулсан. Гэсэн хэдий ч гурав дөрөв хоног шалгасан нэртэй болоод идэж ууж байгаад яваад өгсөн.

 

-Энэ компанитай хэдэн жил хамтарч байгаа вэ?

 

-IDMN гэх үйлчилгээний компани нь гаднын хөрөнгө оруулалттай Хятад эзэнтэй компани. Энэ газартай 2018 оноос хойш цуг байгаа.

 

- IDMN үйлчилгээний газраас та бүхэнд ямар тайлбар хэлж байгаа вэ?

 

-Нийлүүлсэн махаа буцааж үйлдвэрт нь өгнө. Мөн удирдлагууд руугаа мэдэгдэнэ. Хотоос явуулж байгаа мах болохоор бидэнд мэдэх зүйл алга л гэсэн аргацаалсан тайлбар өгч байна. Уг хэрэгтээ бол бидний эрүүл ахуйг хариуцсан хүмүүс махаа шалгаж л авах ёстой юм. Гэтэл ажил үүргээ огт хайхардаггүй нь харамсалтай байна.

 

 

Ц.Наранцацрал

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unuruugiin ideed baisan mah tend ochjee.shantaajchinii hodood gedes yagaach ygyi gee biz dee.choniin hodood idee biz
2022-09-01
Ойлгомжтой ш дээ:
Иш чааваас даа ингээд сууж байхдаа таарсан арчаагүй юм даа.. хоол ундаа хүртэл гадны компаниар бэлдүүлэхээр чинь энэ байтугай л юм болно ш дээ..
2022-09-01
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-01
zochin:
sejig
2022-09-01
saraa:
Энэ одоо арай хэтэрч байна шүү, арга хэмжээ авмаар сан даа
2022-09-01
Иргэн:
Эмээлтийн Хятад эзэнтэй махны үйлдвэрүүд арай нөгөө махаа нийлүүлдэг юм биш биз???
2022-09-01