Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан залуу аварчээ.
Тус хорооны "Тайм Тауэр" хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харжээ.
Улмаар Онцгой байдын газар руу холбогдож тусламж хүссэн байна. Аврагчид ирэхээс өмнө тухайн үед аз таарч, байрны цонх угаадаг залуу хүүхдийг аварчээ.
Уншиж байна |