Хавдар судлалын үндэсний төв “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан албан тушаал харгалзахгүйгээр эмнэлгийн бүх эмч, ажилчдад гурван сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэлсэн байна. Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670 900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олгожээ.
Уншиж байна |