Энэтхэгийн Бангалор хотноо есдүгээр сарын 05-11 хооронд болох ФИБА U18 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд Монгол улсын өсвөр үеийн шигшээ баг өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тус тэмцээнд оролцож буй Монголын өсвөрийн шигшээ баг нь олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тивийн тэмцээнд монголын эмэгтэй сагсан бөмбөгчдөөс анх удаагаа өрсөлдөж байгаа нь энэ юм.
Манай шигшээ баг тэмцээн B дивизонд Хонгконг, Малайз, Йорданы шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж эхний тоглолтоо 09/05нд Хонгконг 09/06нд Малайз 09/07нд Йорданы шигшээ багуудтай тус тус тоглоно.
Монгол улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч: СМ Г.Ундрах ОУХМ Б.Алтанзаяа Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал нар Энэтхэгийн Бангалор хотыг зорилоо.
Уншиж байна |