Төрийн байгууллагууд 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ
2022-08-31

Хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш төрийн байгууллагууд 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 

 

  • 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн

  • Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн

  • Төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй

  • Албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих

  • Төсвийн хөрөнгөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй

  • Албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна.


Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг хэмнэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-08-31
Иргэн:
Энэ бол төрийн байгууллагууд ямар их данхайж,хэт их зардал гаргаж,улс ард олны хөрөнгийг үргүй зарж идэж ууж,төрийн албан хаагч нэртэй бүхэл бүтэн нийгмийн даюхарга байдгийн чинь нотолгоо
2022-08-31