ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас алба хаагчдынхаа дунд “Өглөө (өдөр)-ийн уншлагын цаг” аяныг өрнүүлж байна.
Аяныг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчид сэтгэлзүй, хувь хүний хөгжил, менежмент, уран зохиол, танин мэдэхүйн соён гэгээрүүлэх ном цуглуулж, номын сантай болжээ.
Уншлагын цагийг өдөр бүр тогтмол хоёр удаа буюу ажил эхлэхээс өмнө, цайны цагийн өмнө 15 минутыг зарцуулж, уншсан номоо бусадтайгаа хуваалцан, харилцан яриа өрнүүлдэг уламжлалыг хэвшүүлээд байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангиас мэдээллээ.
Уншиж байна |