БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль өнөөдөр /2022.08.31/-ийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үер ирэх 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00.00 цагаас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын иргэдээс коранавируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэж мэдэгдэв.
Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна. Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөнө.
Уншиж байна |