Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөнө.
2016 оноос эхлэн тус байруудыг дахин төлөвлөх шийдвэр гарч 10 гаруй удаа төсөлд оролцогч сонгон шалгаруулах тендер зарласан боловч оролцогчгүйн улмаас удаа дараа хойшилсоор ирсэн. 2022 оны 2 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тус төслийн гүйцэтгэгчээр “Хур алтан өргөө” ХХК шалгарсан бөгөөд хөгжүүлэгч, хэрэгжүүлэгчээр “Интеллект” групп ажиллаж байна. Нийт 6 блок 990 айлын орон сууц, 4 давхар худалдааны үйлчилгээний төв, 100 машины дулаан зогсоол, 350 ил зогсоолыг барих юм. Мөн хүнс өргөн хэрэглээний зах, фитнесс иог, үсчин гоо сайхан, ресторан зоогийн газар, өдөр өнжүүлэх, сургалтын төв зэргийг барихаар төлөвлөжээ.
Эхний ээлжид 2 багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх бөгөөд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна. Иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга нураалт, угсралтын ажлыг эхлүүлэх юм. Хуваарийн дагуу эхний 2 барилга 2024 оны 1 дүгээр сарын 15-наас ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.Эхний ээлжид 2 багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх бөгөөд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна. Иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга нураалт, угсралтын ажлыг эхлүүлэх юм. Хуваарийн дагуу эхний 2 барилга 2024 оны 1 дүгээр сарын 15-наас ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Уншиж байна |