Женнифер Лопез хамгийн төгс алмаазан сүйн бөгж зүүжээ

Женнифер Лопез хамгийн төгс алмаазан сүйн бөгж зүүжээ

 

Дэлхийн од Женнифер Лопез Бен Аффлек нар энэ сарын 20-нд хувийн эдлэн газартаа гурван өдрийн турш хурим хийж, гэрлэлтээ батлуулсан билээ. Ёслолын эхний өдөр Женнифер Лопез "Ralph Lauren" брэндийн 500 метр урт 1000 ширхэг нугалаас бүхий романтик загварын бариу даашинзаар гоёсон юм.

 

 

Үүний зэрэгцээ хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг татсан нэг зүйл бол ногоон өнгийн алмаазан шигтгээтэй сүйн бөгж байсан юм. Үнэт эдлэлийн тухайд Женнифер Лопезын цуглуулга Элизабет Тейлорын цуглуулгатай, ялангуяа сүйн бөгжнийх нь хувьд ижилхэн байдаг.

 

Желогийн өнгөрсөн амьдралд түүний экс нөхөр Бен Аффлек 6.1 каратын ягаан алмазан бөгжийг бэлэглэсэн байна. Гэсэн хэдий ч тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд салсныхаа дараа нөхөртөө бөгжийг нь буцааж өгчээ. Энэ нь дэлхийн алдартнуудийн хамгийн үнэтэйд тооцогддог бөгж байв.

 

Харин Жело Аффлекийн хоёр дахь сүйн бөгж нь маш ховор бөгөөд төв ногоон алмазыг Беверли Хиллс Даймондсын Илан Португалиас онцлойлон захиалж хийлгэжээ.

Энэхүү сүйн бөгж нь Очир эрдэнийн хоёр дахь хамгийн ховор өнгө болохоос гадна дэлхийн шилдэг урлаачид хийсэн гэдгээрээ олны хараанд өртсөн.

 

Женнифер Лопезийн хувьд ногоон өнгө нь онцгой ач холбогдолтой юм. Тэрээр "On The JLo" сониндоо "ногоон өнгө бол миний хамгийн дуртай аз авчирдаг өнгө, ногоон хувцас өмссөн үед гайхалтай зүйл тохиолдсон үе миний амьдралд олон байдгийг би ойлгосон" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байх үеэрээ дурдсан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-30