ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Самарт явсан иргэн модноос унаж гэмтэн, ухаангүй байна
2022-08-30

 

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн онд зургаа, 2022 оны эхний 8 сарын байдлаар дөрөв бүртгэгдсэн байна. Тухайлбал /2022.08.30/ Баянзүрх дүүргийн 20-р хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан иргэн 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байгаа гэх дуудлага 08 дугаар сарын 30-ны 08:04 цагт ирсний дагуу Аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

 

Жил бүр өдийд энэ төрлийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж аюулгүй байдлаа ханган,  цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-30