Нийтийн тээврийн цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нийтийн тээврийн салбарт засварчин, жолооч дутагдалтай байгааг онцлон дурдлаа.
Тодруулбал, “Инфляцийн түвшин, шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотой “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалтай боллоо. Энэ салбарт ажиллах хүсэлтэй жолооч алга. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй гэж мэдэгдлээ.
Нийтийн тээврийн цагийн зардлын тарифыг батлуулах тухай НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Уншиж байна |