ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч шагнал гардууллаа.
Энэхүү наадам нь долоон сарын 27 ноос наймдугаар сарын наймны өдрүүдэд спортын 19 төрлөөр 22 баг тамирчид өрсөлдлөө. Үүнээс 12 орны Ази тив баг тамирчид мөн ОХУ-ын найман мужийн нийт 1307 баг тамирчид өрсөлдсөн байна. Монголын баг тамирчид энэ удаад спортын таван төрлөөр 31 тамирчин оролцож 11 медаль эх орондоо авчирсан.
Тухайлбал, кураж бөхийн төрөлд тамирчин н.Батхүү 60 кг жинд аваргалж, алтан медаль хүртсэн байна. Мөн жүдо бөх, самбо бөхийн төрөлд мөнгө хүрэл медаль, усан спортын төрөлд баг тамирчид амжилттай оролцож дэд мастерын болзол хангажээ.
Арга хэмжээг нээж Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан үг хэллээ.
“Энэхүү арга хэмжээнд оролцож байсан олон залуу тамирчид, багш нар одоог хүртэл биеийн тамир спорт хороонд итгэл зүтгэлтэй байдаг. Олимпын аварга Цагаанбаатраас эхлээд энэ наадамд оролцож байсан тамирчид тив дэлхийн мундаг тамирчид болсон байгаа. Цаашлаад бид энэ наадмаар дамжуулан олон улсад гаргаж ирэх чухал үр дүнтэй гэж харж байна.
Наадмын талаар засгийн газрын ордонд тайлан бичиг баримтаа хүргүүлсэн. Баг тамирчдын тэмцээн уралдаанд оролцхоос гадна биеийн тамир спортын хороо ОХУ-ын спортын яам хоорондоо 2022 оноос 2024 он хүртэл хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан” хэмээн онцоллоо.
Уншиж байна |