ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
НӨАТ-ын сугалааг олон нийтэд нээлттэй зохион байгуулна
2022-08-25

 

Сангийн яамнаас и-баримт сугалаа, нөат холбоотой мэдээлэл өглөө. Тус яамны газрын дарга Б.Тэмүүлэн дараах мэдээллийг танилцууллаа.

 



“Сугалааг дөрвөн сарын турш түр зогсоон, дүгнэлт хийлээ. Хэн яаж энэ сугалааг хожсон нь ил тод биш байсан. Иймд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна гэж дүгнэсэн. Манай улсын 2.1 сая иргэн гар утаснаасаа и-баримтаа бүртгүүлдэг. Цаашид зөвхөн системд бүртгүүлсэн баримтаас л азтан шалгаруулна. Ингэснээр таны сугалаанд хожих магадлал өсөх юм.

 

Өнөөдрийг хүртэл орон нутгийн зах, худалдааны төвүүдэд и-баримт олголт хангалтгүй хэвээр байна. Байцаагчид баримт өгөөгүй иргэн, ААН-ийг торгох нь хангалтгүй байна гэж Сангийн яам шийджээ.Боловсрол суваг телевизээр сугалааны тохирлыг шууд дамжуулж байв. Цаашид Номин, И-март зэрэг томоохон худалдааны төвүүдэд олон нийтийн хяналт дор  явуулах аж. Хэдий чинээ олон баримт уншуулна, тэр хэрээр сугалаанд хожих магадлал өснө.

 

Орхон, Дархан, Дорнод аймгийн иргэд өнгөрсөн хугацаанд хамгийн их баримт бүртгүүлжээ. И-баримт аппликнйшнийг шинэчлэн, тохирол хэзээ болохыг мэдээлдэг болно. Тохирлыг шууд үзэх, таны баримтуудаас хэдэн тоо тохиролд таарсан зэргийг мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгохоор ажиллаж эхэлсэн.

 

 

166 улс НӨАТ-ын татвартай. Манай улс 10 хувийн татвар аваад 2 хувийг нь иргэдэд буцаан олгодог. Манайхаас бага татвар авдаг, Оман гэх мэт найман улс бий. НӨАТ-ын буцаалт олгодог ганц л улс байдаг нь Бразил. Гэхдээ Бразилын нэг л мужид буцаан олгодог.   

 

Энэ цаг үед дэлхий нийтээр өндөр инфляцтай байна. Ковидын дараах татварын бодлого гэх нэр томьёо бий болов. Тансаг, өндөр зэрэглэлтэй бараанд өндөр татвар ногдуулах нь ихсэв. Бид татварын орлогын шаталсан хувилбарыг нухацтай судалж байна.

 

Манай улс малын тоо толгойн албан татвараа өнгөрсөн онд сэргээсэн. Тухайн сумын ИТХ ямар хэмжээний татвар ногдуулах, цугларсан татварыг юунд зарцуулахаа шийддэг болсон. Зарим хүн малчид огт татвар төлдөггүй гэдэг. Малчид татвар төлж эхэлсэн. Мөн малчдад зориулсан, татварын ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Жин:
Төрийнхний толгой Ажилоадаггүй учраасХувь бизнёсүүд аргаа олчихсоон бнм дөө
2022-09-04