2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлууд хийгдэж байна. Уг ажлын хүрээнд наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын гурваныг дуустал өглөө 08:00-20:00 цаг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын хоёрны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын нэгнээс гуравны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.
Уншиж байна |