Зөвхөн эмэгтэйчүүд хумсаа будна гэсэн ойлголт Халагдлаа

Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Дэлхийн алдартнуудын хувьд гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн их анхаарлаа хандуулдаг нь хумсны лак гэнэ. Учир нь улаан хивсний ёслол, алдартай шоуны үеэр үзэгчид, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахад гар барих, гараараа даллах зэргээр гарын хөдөлгөөн их оролцдог учир хумсны гоо сайхандаа хөрөнгө мөнгө их зардаг.
Зарим алдартнууд хумс болоод гарынхаа арьсны элдэв асуудлыг далдлах гэж бээлий өмсдөг байсан нь 1980-аад оны сүүлчээс моодноос гарсан. Тийм ч утгаар алдартнуудын зайлшгүй хэрэгцээ нь хумсны будаг юм. Мөн нэгэн сонирхууштай зүйл нь хумсны лак буюу хумсны будаг нь эртний үүсэлтэй.
МЭӨ 3200 онд эртний Вавилонд зөвхөн эрчүүд нь хумсаа буддаг байж. Вавилоны цэргүүд дайн тулааны өмнө хумсаа хар, ногоон өнгөөр буддаг байсан нь дайсандаа сүр хүчээ харуулж, зоригийг нь мохоодог хэмээн итгэдэг байсантай холбоотой.Тэгэхээр хумсны лакны эх үндэс, анхны зорилго нь дайснаа үргээх, айлгах байж шүү.
Моод эргэдэг гэдэг шиг МЭӨ 3200 жилийн хэв маяг сүүлийн жилүүдэд тренд болон эргэн иржээ. Дэлхийн томоохон улс орнуудад зөвхөн эмэгтэй хүмүүс хумс буддаг гэх ойлголтыг халж эрэгтэйчүүд өөрийн хумсандаа тааруулан хумсаа ч мөн буддаг болсон байна.
Манай улс ч мөн адил трендээ дагаж анхны эрэгтэйчүүдэд маникюрын салон нээгээд байгаа аж. Ингэхдээ минималист чиглэлийг түлхүү ашиглаж донжтой урлаж байгаа харагдана. Тэгэхээр 21-р зуунд эмэгтэй хүн зөвхөн хумсаа буддаг гэх ойлголт тэр чигтээ халагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ