ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Таван шарын хуучин орон сууцуудыг ирэх сарын 15-наас нураана
2022-08-24

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт зургаан блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна.

 

Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ.Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

 

Одоогийн байдлаар төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байна.

 

 

Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж. НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Shuud.mn
Сонин хачин
Muuhai ner ustai gazar...zolbin mayagiin
2022-08-24