Сургууль цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөний ачаалал их байна. Тодруулбал хөдөө орон нутгаас хот руу, дүүргээс дүүрэг рүү шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэж холбогдох албан тушаалтан мэдэгдлээ.
Жилийн наймаас есөн саруудад шилжилт хөдөлгөөн хамгийн их хийгддэг бусад саруудад дунджаар 10-40 иргэн шилжилт хөдөлгөөн хийдэг байсан. Харин одоогийн байдлаар өдөрт 70-80 иргэн шилжилт хөдөлгөөн хийж байна. Ачаалал их байгаатай холбоотой иргэдийн дунд систем гацсан, ажиллагаагүй болсон гэх мэтчилэн олон асуудал яригдаж, үл ойлголцол үүсээд буй. Тэгвэл холбогдох албаныхан системд ямар нэгэн асуудал гараагүй.
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэд шаардлагатай баримт бичиг дутуу, хангалтгүй гэх мэт иргэдээс шалтгаалах зүйл дээр хариуцлагагүй хандаж хувийн зохион байгуулалтгүй байгаа учраас ажил удааширч ачаалал ихсэж байна гэсэн хариултыг өглөө. Өнөөдөр цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдана.
Харин наймдугаар сарын 10-ний өдрөөс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл дуусах өдрөөс гурав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 21-ний өдөр иргэд яаралтай хурдан шилжилт хөдөлгөөн хийлгэмээр байна, удаан байна, ачаалалтай байна гэсэн асуудлууд гаргаж ирлээ. Холбогдох ажлын албаныхны зүгээс иргэдийг хариуцлагатай байж төрийн албан хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна. Нөгөө талаас иргэд төрийн алба хаагчид ажлаа цалгардуулж байна хэмээн ундууцлаа илэрхийллээ.
Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Байгальмаа:
Миний бие энэ дүүрэгт нүүж ирээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Нүүж ирсэн даруйдаа шилжилт хөдөлгөөн хийх хүсэлт гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Учир нь харьяа хорооны шилжилт хөдөлгөөн хариуцсан ажилтан амралтаа авсан. Тиймээс энэ дүүргийн өөр нэг хороонд хандаж шаардлагатай үйлчилгээгээ ав гэсэн хариултыг авсан.
Хэлсний дагуу тухайн хороо дээр очсон боловч манайд хамааралгүй, та дүүрэг дээр очиж хүсэлт өг гэсэн хариултыг авсан. Дүүргээсээ буцаагдаад өөрийн нүүж ирсэн хороон дээр буцаж ирсэн боловч хүлээ гэхээс өөр тоймтой хариу авч чадаагүй. Ингэж явсаар нэг сарын хугацааг өнгөрүүлчихлээ. Одоо бол шилжилт хөдөлгөөн хариуцсан ажилтан хариуцлагагүй байж, ачаалал үүсгэлээ гэх бухимдангуй хариултыг өгч байна” гэж гомдолтой байгаагаа илэрхийллээ.
Уншиж байна |