ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Тариаланчид тонн буудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөсөн
2022-08-24

 

Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн, бодит зардал өссөн гэв. Иймд тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн, зардлаасаа доогуур үнээр буудайгаа худалдвал тариаланчид сөхөрнө гэж мэдээллээ.

 

Иймд улсаас өгөх татаасыг нэмэх шаардлагатай аж. Нэг тонн буудайг дор хаяж нэг сая төгрөгөөр агуулахад хүргэх шаардлагатай. Энэ нөхцөлд тариаланчид арван хувийн ашигтай ажиллана гэв.   

 

 

Увс аймгийн тариаланчдын төлөөлөл Алтанзул:

-Увс аймаг нийслэлээс 1400 км зайтай, алслагдсан нутаг. Дизель түлшийг энэ онд 4050 төгрөгөөр авч байна. үүн дээр тээврийн зардал нэмэгдэнэ. Гурилын үйлдвэрүүд бидний буудайг нэгдүгээр зэрэглэлд тооцон хүлээн авдаггүй. Хоёрдугаар зэрэглэлээр тооцон авдаг. Энэ онд бүсийн нэмэгдэл өгөөгүй. Уг нь тонн тутамд 150 мянган төгрөг олгох  ёстой ч гарсан шийдвэр хэрэгжихгүй байна. Хэдий талбай нь бэлэн байгаа ч энэ онд олон тариаланч ажилласангүй, банкнаас зээл авч чадаагүй, санхүүжилтгүй тул тариагаа тариагүй.  

 

Улаан буудай тариалалт  маш хүнд байдалд орлоо. Энэ онд рапсийн тариалалт л ихээхэн өссөн. Бид буудай, гурилын үнийг өсгөх зорилгогүй. Гэвч зардлаас доогуур үнээр буудайгаа нийлүүлэх эрсдэл үүссэнийг олон нийтэд мэдээллээ, Тариаланчид үнэн байдлаа хуваалцлаа.     

 

Ургацын комисс хуралдаж, энэ намар ХААДС-нд хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоосон.

 

Үүнд:

  • 1-рангилал, 1 тонн-1000000 төгрөг
  • 2-рангилал, 1 тонн-970000 төгрөг
  • 3-рангилал, 1 тонн-940000 төгрөг
  • 4-рангилал, 1 тонн-880000 төгрөг.

 

 

Тус яамнаас тогтоосон дээрх үнийг бага үнэ гэж үзэж байгаа. Бидний тогтоосноор 1 тонн буудайн үнэ 1080000-1280000 хооронд гарч байна. Хэрвээ нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн алдагдалтай байх нөхцөл бүрдэж байна.

 

Мөн ХХААХҮЯ үнэ тогтоохдоо буудайг дөрөв хувааж үнэ тогтоосон байсан. Цаашлаад энэ олон хуваадаг стандартыг өөрчлөхийн төлөө манай холбоо энэ мөчөөс эхэл ажиллана. Олон ангилах нь бүтээгдэхүүнийг үнэ цэнэгүй болгох, чанаргүй нэрийн дор хямд үнээр тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлэх суурь нөхцлийг бүрдуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Малчин:
Зах зээлийн жамаараа л явсан нь дээр. Төр оролцох хэрэггүй. Гаднын улаан буудайнаас чанартай, хямд биш бол дотоодод үйлдвэрлээд яах юм бэ...Элдэв татаас өгч амьд ч биш үхсэн ч биш байлгах ямар хэрэгтэй бэ...
2022-08-24
bur dawarchikh yumaa
2022-08-24