10 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг иргэд, олон нийтэд нээлттэй арилжих гэж байна. Арилжааны банкнуудын хадгаламжийн хүүгээс гурав дахин өндөр (16.8%) ашиг хүртэх боломжийг “Бэрс Финанс ББСБ” ХХК-ийнхан иргэд, олон нийтэд нээлттэй олгож байна.
Тодруулбал, Монголын хамгийн өргөн дэд бүтэцтэй, хүртээмжтэй, хурдацтай өсөн тэлж буй тус компанийнхан 10 тэрбумын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд нээлттэй арилжих гэж буй юм .
Уг арга хэмжээг нээх ЦАН ЦОХИХ хүндэтгэлийн арга хэмжээ 08.25-ны 09.30 цагт Монголын хөрөнгийн биржид болох ажээ. Уг арга хэмжээнд СЗХ-ны дарга, МХБ болон “Бэрс Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал тэргүүтэй бусад ББСБ-ын төлөөлөл оролцоно.
Уншиж байна |