ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Авто замыг засварлахдаа явган хүний замыг хамтатган шинэчилж байна
2022-08-24

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгон засварлаж байна. Тухайн замуудын асфальт бетон хучилт хагарч, нүх гарч эвдэрсний дээр зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна.

 

Замуудын засвар, шинэчлэлийн хүрээнд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлаж, суурь болон өнгө асфальт бетон хучилт хийж, хэвтээ тэмдэглэгээ хийсний дээр авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилж байгаа юм.

 

Наймдугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн хэмжээнд 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам тус бүрийн засвар шинэчлэл ямар үйл явцтай байгааг нэгтгэн хүргэе.

 

 

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан есөн байршил:

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл
  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл
  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

 

 

  1. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл
  2.  Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл
  3.  Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл
  4.  Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл гэсэн байршлуудад авто замын засвар, явган хүний замын шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ.

 

Дуусах шатандаа буюу 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа хоёр байршил:

 

  1. Амарсанаагийн гудамж буюу Гранд плазагийн уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэл
  2. Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

 

 

Гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахаар хүлээгдэж буй нэг байршил:

 

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

Анх шинэчлэн засварлахаар баталсан 14 байршлаас Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Харин үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэл LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин