ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Монгол залуусын 90 гаруй хувь нь Япон улс руу аялах хүсэлтэй байна
2022-08-24

 

Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын цаашдын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол залуучуудын дунд Япон улсын талаарх өнөөгийн ойлголт, цаашдын хандлагыг тодруулах асуулга явуулжээ.

 

Уг судалгааг монгол залуучуудын Япон улсыг сонирхож буй байдал, гадаад улс руу аялах хандлагыг тодорхойлох зорилготойгоор явуулсан бөгөөд судалгаа явуулсан зорилтот бүлэг нь Монголын их, дээд сургуулийн оюутнууд байв. Судалгааг зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний өдрүүдэд сар гаруйн хугацаанд Google forms-оор 15 хаалттай болон нээлттэй асуулгын хүрээнд явуулсан байна.

 

Судалгаанд их, дээд сургуулийн 17-30 насны бакалавр болон магистрын хөтөлбөрийн нийт 310 оюутан оролцсон байна. Судалгаанд оролцогчдын 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй байв. 

 

Залуучууд Япон улсад сэтгэл татагддагийн шалтгаан нь Япон улсын ил харагдах соёлын бүтээгдэхүүн /анимэ, манга гэх мэт/ гадна, нийгмийн доторх соёл, ёс суртахуун нь тухайн улсад татагдах голлох хүчин зүйл болж байна гэсэн үр дүн гарсан байна.

 

Гэвч санхүүгийн болон хэлний мэдлэг зэрэг асуудлууд тулгарч байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын дийлэнх нь гадаад руу аялахад зардал багатай эсэх, онгоцны тийз, замын зардал хямд эсэх, хэл нэвтрэлцэх эсэхийг чухалчилж байна. 

 

Монгол залуучуудын нэг удаагийн аяллын зардалд төсөвлөж буй дүн нь 2022 оны нэгдүгээр улирлын байдлаарх монгол хүний дундаж цалин 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэж байгаагаас харахад Япон руу явмаар байвч санхүүгийн хувьд бололцоогүй байгаа юм. 

 

 

Мөн гадаад руу аяллаар явахад ашигладаг мэдээллийн эх сурвалжийг тодруулсан бөгөөд аяллын сайт , Фейсбүүк, гэр бүл, найз нөхөд, танилуудаасаа мэдээлэл авдаг гэх хариулт зонхилж байна. 

 

Тиймээс тус оюутнуудын зүгээс эдгээр асуудлыг бууруулах зорилгоор гурван санаа дэвшүүлжээ.

Үүнд:

  1. Хэл
  2. Санхүүгийн  дэмжлэг
  3.  Японы орны талаар сурталчлах

 

Сүүлийн жилүүдэд япон хэл сонирхон судлах хүмүүсийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор хэл сонирхож судалж байгаа оюутан залууст зориулан чадвараа сайжруулах боломж бүхий уулзалт, семинар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Мөн улс хоорондын зорчих зардлын үнийг бууруулах тухай санал солилцож, бодитой үр дүнд хүрэх нь цаашдын хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөл авчрах боломжтой хэмээн дүгнэж байна. Түүнчлэн монгол залуучуудын Японы уламжлалт соёлыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байгаа тул Кабүки, цайны ёслол зэрэг соёлын арга хэмжээг сурталчлах нь Япон улсыг илүү танин мэдэх боломжтой хэмээн харж байна. Ингэснээр хоёр орны харилцаанд эерэг нөлөө авчрах боломжтой” гэв.

Shuud.mn
Сонин хачин
монголд орчин үеийн соёл урлагаа хөгжүүлэх авьяас чадвартай хүмүүс алга болчихож юм л бол гадаад. өөрсдөө яачихсан арчаагүй малууд вэ. дандаа бусдыг шүтдэг арчаагүй золбин нохойнууд. чоно биш золбин нохой . гадаад хүн харж горьдож дагана өрөвдмөөр бас гутмаар
2022-08-31
иргэн:
Ёс суртахуунтай, соёлтой газар луу залуус явж сурч ажиллахыг хүсч байгаа, мөн авдаг цалин ч нөлөөлдөг байх, Монгол коосен сургуулийн дараалсан 3 хаврын төгсөгчидтэй уулзаж компанидаа ажиллахыг урихад бүгд л дадлага хийсэн япон компани руу явж ажиллана, сургуулиа төгсчихөөд хүрээд ирээрэй гэж япон захирал нь хэлсэн гэж байсан, сайн тал нь ажил хийж сураад ирэх байх, сул тал нь японд ажилтан бэлдэж өгөөд монголд залхуу, боловсролгүй, мэргэжилгүй эсвэл хэрэгтэй хэрэггүй сургууль төгсөж хэнд ч хэрэггүй диплом авсан нь үлдээд байна.
2022-08-24