ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ховд Сэлэнгийн тарваснаас нитрат, пестицид илрээгүй
2022-08-23

 

Жил бүр улсын хэмжээнд тариалагдсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасны дээжинд тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан.

 

Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна. Сэлэнгэ аймаг  56.9 га талбайд тарвас тариалснаас наймдугаар сарын 19-ний байдлаар 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалагдах 71 тонн тарвасанд гарал үүслийн гэрчилгээ олгожээ. Хоёр дээжинд нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

 

Ховд аймаг 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаанд буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байгаа аж. 

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлэгдсэн тарваснаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа нь сайшаалтай хэдий ч түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй гэж мэдээллээ.

 

Түүнчлэн тарвас  нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг МХЕГ-аас зөвлөж байна.

  • Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах;
  • Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх;
  • Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах.

 

Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс  зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах хэрэгтэй аж.

Shuud.mn
Сонин хачин
Битгий худлаа хэлээд бгаач шиийгуаг яг худалдаж аваад идэхэд онцын юм мэдэгдэхгүй огтлоод нэг хонуулахөд л пэлцийгээд сонин ягаан өнгөтэй болоол амт нь гал өөр болоод ирдэг ш дэ байгалаараа бна юм тийм бхгүй ш дээ
2022-08-23
Иргэн:
Одоо бас ядарсан тариаланчид руу дайрах юм. Муу сэтгүүлчид эд нартай өрсөлддөг тариаланч хамаатнуудтай юм уу?
2022-08-23