ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд" чуулганд 500 гаруй залуучууд оролцож байна
2022-08-23

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг Улаанбаатар зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж байна.

 

Тус арга хэмжээнд нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцож байгаа юм. Арга хэмжээг нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж, танилцууллаа.

 

 

Түүнээс гадна уг чуулганд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар оролцож, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэв.

 

Чуулганы ерөнхий зохион байгуулагч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, "Оюу толгой"ХХК, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран ажиллаж байгаа ажээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин