Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол улсын аварга О.Хангай нь “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн нэрэмжит шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэж байсан.
Улсын баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг жил бүр, уламжлал болгон гардуулдаг “ТОЁОТА брэнд нь энэ жилийн түрүү бөх О.Хангай аваргын нэрийн өмнөөс ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8 м.кв талбайг тохижуулж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи болон ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч Т.Болормаа, ЭМТҮЧАБА-ны дарга, Хүний гавьяат эмч А.Оюунчимэг, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал нар оролцлоо.
ЭМХҮТ-ийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1000-1400 хүүхэд үзлэг оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2000-2500 хүнд үйлчилдэг байна.
Уншиж байна |