Хятадын цахим орчинд нэлээдгүй алдартай яваа нэгэн эмэгтэйг Уянга гэдэг. 1995 онд Шилийн Гол аймгийн үзэмчин хошуунд төрж өссөн. 2017 онд Өвөрмонголын эдийн засгийн сургуулийн ашигт малтмалын чиглэлээр сурч төгссөн. Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Шилийн голын баруун үзэмчин хошуунд очиж ажил амьдралаа эхлүүлж байжээ.
Уянга охин цахим хуудсанд влог хийгээд дөрвөн жил болсон байна. Энэ хугацаандаа бүх л цахим хуудсандаа хоёр сая давсан дагагчидтай болжээ. Хятадад хэрхэн алдартай болсон шалтгаан нь хөдөө нутгийнхаа ёс заншил, амьдралын хэв маягийг өөрийнхөө амьдралаар харуулж олон түмний хайрыг хүртжээ.
Яваандаа энэ ажлаараа нутаг орондоо ихээхэн тус болж, ашиг орлого олж өгсөн байна. Тэрээр орон нутгийн захиргаанаас нь өөрийг нь дэмжиж хамтран ажиллах хүсэлт тавьснаар Хятадын ард түмэнд цахимаар дамжуулан хошууныхаа идээ ундаа, гар урлал зэрэг брэндүүдийг танилцуулж 10 сая гаруй юаны борлуулалт хийж нутаг усныхаа амьдралыг өөд нь татсан охин гэлцдэг.
Зөвхөн Уянгааг од болсноос хойш Шилийн гол аймгийн гадаад худалдааны сайтын нийт хандалт нь 300 гаруй сая болсон байна.
Хэвлэл мэдээллийнхэн хүртэл түүнийг сонирхож хамтран ажиллах хүсэлтүүдийг ар араасаа илгээсээр байгаа гэнэ. Мөн нэгэн хэвлэлд ярихдаа Монгол үндэстнийхээ ахуй амьдрал, тал нутгийн ахуй амьдралыг Хятадын зах зээлд танилцуулж холбож өгч Монгол соёлыг сурталчлах нь бизнесийн хэрэглээнээс илүү хамгийн том зорилго минь байсан хэмээн дурдсан байна. Илүү ихийг мэдэхийг хүсвэл түүний юүтүб суваг руу ( grassland uyinga ) зочлоорой.
Эх сурвалж: Зандаагийн 3 минут
Уншиж байна |