БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байгаа билээ.
“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдэг тул карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал тулгардаг. Энэ үед хүүхдүүд ар гэртээ туслахаар явах, хичээлээс чөлөө авах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу зургаадугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх зэрэг асуудлууд гардаг.
Жил бүр дээрх асуудлууд тогтмол гэж хэлж болохоор тохиолддог гэдгийг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн. Иймд хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталжээ. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй аж.
Нэгдүгээр улирлын найм эсвэл есдэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой гэж мэдээллээ.
Уншиж байна |