Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайханзориг мэдээлж байна.
“Үндэсний бөхийн баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхөөс шинжилгээ авсан. Өмнөх жилүүдэд тавын даваанаас эхлэн шинжилгээ авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. 64 бөхийн хамгийн сүүлийн наймдугаар сарын 19нд ирсэн 63 бөх ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Үлдсэн нэг бөхөөс допингийн зүйл илэрсэн.
Хэрэглэсэн бөх нь тавын даваанд унасан. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй байна. Дараагийн шатны шинжилгээнд орох эсэхийг нь шийдсэний дараа нэрийг нь ил болгож дараа дараагийн арга хэмжээг авах болно” гэж мэдээллээ.
Уншиж байна |